Бидний үйлчилгээ

Үйлчилгээний бүтэц

Бид “Аудит ба баталгаажуулалт”, “Зөвлөх ба холбогдох үйлчилгээ” гэсэн хоёр чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.

Аудит ба баталгаажуулалт

Аудит ба баталгаажуулалтын үйлчилгээ

Санхүүгийн тайлангийн аудит

Санхүүгийн тайлан үнэн зөв, стандартын дагуу бэлтгэгдсэн эсэх талаар хараат бус дүгнэлт гаргана.

  • Хувийн хэвшлийн, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж
  • Төсөл, хөтөлбөр

Аудитыг дараах байгууллагуудад хийдэг:

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага
  • Улсын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллага
  • Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага
  • Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр

Санхүүгийн тайланг нягтлах ажил

Санхүүгийн тайлангийн иж бүрдэл болон тодорхой нэг тайланг нягтална.

  • Санхүүгийн тайлангийн иж бүрдэл
  • Аль нэг тайлангийн хэсэгчилсэн аудитын горим

Бусад баталгаажуулах ажил

Тодорхой данс, хөрөнгө оруулалтын үр өгөөж болон бусад асуудлаар баталгаажуулалт хийнэ.

  • Тодорхой дансыг нягтлах
  • Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх
  • Бусад баталгаажуулалт

Зөвлөх ба холбогдох үйлчилгээ

Зөвлөх ба холбогдох үйлчилгээ

Санхүү, НББ-ийн зөвлөх үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэл, тайлагнал, татварын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах
  • Тайлагналын арга зүйн дэмжлэг, зөвлөгөө
  • Татварын зөвлөх үйлчилгээ
  • Бусад үйлчилгээ

Энэ чиглэлд дараах ажлууд хамаарна:

  • “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм журамд нийцүүлэн боловсруулахад туслалцаа үзүүлэх
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн бүртгэл, тайлангийн ажил болон санхүүгийн менежментийн зөвлөгөө
  • Албан татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцоог хянах, татварын тайлан гаргахад туслалцаа үзүүлэх
  • Төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газруудад нийтийн өмч хөрөнгийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн зарцуулах, зарцуулсан төгрөг тутмын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр өгөх зөвлөгөө

Холбогдох бусад үйлчилгээ

Эрсдэл, үр ашиг, өрийн менежмент зэрэг санхүүгийн холбогдох асуудлаар дэмжлэг үзүүлнэ.

  • Эрсдэлийн удирдлага
  • Үр ашгийн судалгаа
  • Өрийн удирдлага
  • Захиалгат бусад үйлчилгээ

Энэ чиглэлд дараах ажлууд хамаарна:

  • Эдийн засгийн үр ашгийн судалгаа, шинжилгээ хийх, арга зүйгээр хангах
  • Эрсдэлийн удирдлага, бизнесийн ашигт ажиллагааны зөвлөгөө
  • Өрийн удирдлагын зөвлөгөө
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг зохион байгуулахад туслах

Холбоо барих

Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Үнийн санал авах

Тооцоолуур