Тооцоолуур

Ээлжийн амралтын тооцоолуур

Хөдөлмөрийн тухай хууль, ХНХ сайдын А/191 тушаалаар баталсан журмаар ээлжийн амралтын хоног, амралтын цалинг тооцоолно.

Анхааруулга. Тооцоолуурын үр дүн нь таны оруулсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд зөвхөн мэдээллийн шинжтэй. Бодит тооцоолол ажилтны нөхцөл, бүрдүүлсэн баримт, хууль тогтоомжийн өөрчлөлтөөс хамаарч ялгаатай гарч болно. Эцсийн дүнг харьяа татвар, нийгмийн даатгалын байгууллага эсвэл мэргэжлийн нягтлан бодогчтой тулгана уу.

1. Амралтын хоног
Хөдөлмөрийн нөхцөл
Нийт ажилласан хугацаа (хөдөлмөрийн стаж)
Нэмэгдэл амралт 61 дэх сараас (5 жил 1 сар) эхэлнэ.
2. Тооцох хугацаа
Амралтыг юугаар тооцох вэ
3. Амралтын цалин

Ээлжийн амралтын цалин

—

Ээлжийн амралтын хоног
Үндсэн амралт—
Нэмэгдэл амралт—
Ажлын бүтэн жилд ногдох—
Олгох ээлжийн амралт—

Амралтын цалин

Ээлжийн амралтын цалин
Нэг өдрийн дундаж цалин—
Ээлжийн амралтын цалин—
Олгох дүн, суутгалаас өмнө—

НДШ, ХХОАТ-ын суутгалыг тооцох

Нэмэгдэл амралт, ажлын өдрөөр

Нийт ажилласан хугацааХэвийн нөхцөлХэвийн бус нөхцөл
1–5 дахь жил (60 сар хүртэл)00
6–10 дахь жил (61–120 сар)35
11–15 дахь жил (121–180 сар)57
16–20 дахь жил (181–240 сар)79
21–25 дахь жил (241–300 сар)912
26–31 дэх жил (301–372 сар)1115
32 дахь жилээс дээш (373 ба түүнээс дээш сар)1418

ХТХ 99.5, 99.6; журмын 2.13. Үндсэн амралт дээр нэмж олгоно.

Журмын гол заалт

  • Ажлын жил. Амралтыг ажилд анх орсон өдрөөс тоолсон ажлын жилээр тооцно (журмын 2.1). Гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласны дараа амралт эдлэх эрх үүснэ (ХТХ 99.2).
  • Нэмэгдэл амралт. Нийт ажилласан сараар дээрх хүснэгтээр тооцно. Хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилласан бол хугацааг тус тусад нь тооцож нэгтгэнэ (2.13, 2.14).
  • 18 нас хүрсэн. 18 нас хүрсэн сарыг оролцуулан өмнөх хугацааг 20, дараах хугацааг 15 өдрөөр тооцож нэгтгэнэ: 20/12×11 + 15/12×1 = 19.58 өдөр (2.4).
  • Бүтэн бус цаг. Ажилласан цагийг 8 цагийн ердийн ажлын өдөрт шилжүүлнэ. 6 цаг ажилладаг, 7 жил ажилласан ажилтанд (15 + 3) × 0.75 = 13.5 өдөр (2.3).
  • Ажлаас гарах, гэрээ дуусах. Ажилласан сард ногдох хоногийг (жилийн хоног ÷ 12 × сар) тооцож олгоно, урьдчилан илүү эдэлсэн бол суутгана (2.8). Бусад үед ажлын нэг жилээр бүтэн тооцно (2.9).
  • Улирлын, нэгтгэн бодох цаг. Ажилласан өдрийг ажлын нэг өдөрт ногдох хоногоор үржүүлнэ: 15 ÷ 12 ÷ 21 × 172 = 10.24 өдөр (2.10, 2.11). Тооцоолуур завсрын утгыг тоймлохгүй тул журмын 2.3-ын 3 дахь жишээнээс (7.22) бага зэрэг зөрнө.
  • Тооцохгүй хугацаа. Хүүхэд асрах чөлөө, цэргийн жинхэнэ алба, 6 сараас дээш сургалт, гэрч, хохирогчийн хамгаалалт, ажлаас түдгэлзсэн хугацаа (2.5). Жирэмсний болон амаржсаны амралт, тэтгэмжтэй болон хувийн чөлөө, түр чадвар алдалтын хугацаанд амралт тооцно (2.6).
  • Амралтын цалин. Өмнөх амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсийг тэр саруудын ажилласан өдөрт хувааж, амралтын өдрөөр үржүүлнэ: 12,125,000 ÷ 194 = 62,500₮ × 15 = 937,500₮ (3.4). Амралт эхлэхээс өмнө олгоно (3.1).
  • Хэсэгчлэн эдлэх. Аль нэг тасралтгүй хэсэг нь ажлын 10 өдрөөс доошгүй байна (ХТХ 99.8, журмын 2.2). Цалинг бүтнээр эсвэл хэсэг тус бүрд олгож болно (3.2).
  • Амралтын цалингаас НДШ, ЭМД, ХХОАТ суутгана.

Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга), 99, 110 дугаар зүйл; ХНХ сайдын 2021.12.06-ны А/191 тушаалын хавсралт «Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам» (хүчинтэй, 2026.10.20-нд шалгав). Тооцоолуур нь ерөнхий мэдээллийн зорилготой.

Холбоо барих

Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Үнийн санал авах