Тооцоолуур
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тооцоолуур
Сүүлийн 12 сарын дундаж цалин, 120 хоногийн доторх ажлын өдрөөр тэтгэмжийг хууль, НДЕГ-ын «Тэтгэмж бодох заавар»-аар тооцоолно.
Анхааруулга. Тооцоолуурын үр дүн нь таны оруулсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд зөвхөн мэдээллийн шинжтэй. Бодит тооцоолол ажилтны нөхцөл, бүрдүүлсэн баримт, хууль тогтоомжийн өөрчлөлтөөс хамаарч ялгаатай гарч болно. Эцсийн дүнг харьяа татвар, нийгмийн даатгалын байгууллага эсвэл мэргэжлийн нягтлан бодогчтой тулгана уу.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, нийт
—
| Цалингийн нийлбэр (12 сар) | — |
|---|---|
| Сарын дундаж цалин | — |
| Нэг өдрийн дундаж цалин (÷ 21) | — |
| Жирэмсний тэтгэмж | — |
| Амаржсаны тэтгэмж | — |
| Нийт тэтгэмж | — |
Гол заалт
- Эрх. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийт 12 сараас доошгүй, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн эх: хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн, 196 хоног хүртэл тээгээгүй ч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн, эсхүл 196-аас доошгүй хоног тээж дутуу төрүүлсэн, эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн (хуулийн 6.1). Албан журмын болон сайн дурын даатгуулагчид адил хамаарна.
- Хэмжээ. Сүүлийн 12 сарын дундаж цалингийн 100 хувиар, 120 хоногийн, ихэр бол 140 хоногийн хугацаанд олгоно (7.1).
- Ажлын өдөр. Эмнэлгийн хуудсанд бичигдсэн 120 (140) хоногийн доторх ажлын өдрөөр тооцно: жирэмсний тэтгэмж төрөхийн өмнөх 60 хоног, амаржсаны тэтгэмж төрсний дараах 60 (ихэр бол 80) хоног (7.3, зааврын 5.3.3). Нийтээр амрах баярын өдөр, бямба, ням гарагт таарсан ч ажлын өдөрт тооцно (7.2, санамж 15).
- Өдрийн дундаж. Сарын дундаж цалин ÷ 21 (7.4). Зааврын жишээ: 2,100,000 ÷ 21 = 100,000₮; 2025.04.01-ээс 60 хоногт 44 ажлын өдөр; 100,000 × 44 = 4,400,000₮.
- Дундаж цалин. Жирэмсний амралт эхлэхээс өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс; бүтэн ажиллаагүй сартай байсан ч нийлбэрийг 12-т хуваана (зааврын санамж 11, 5.4). Нэг сарын дээд хэмжээ ХХДХ × 10, сайн дурын даатгуулагч бол × 7 (3.8). Амаржсаны тэтгэмжийг жирэмсний тэтгэмж бодсон дундаж цалингаар бодно (санамж 13).
- Дахин төрүүлбэл. Хүүхэд асрах чөлөөтэй байхдаа дахин хүүхэд төрүүлсэн бол өмнөх тэтгэмж тогтоосон дундаж цалингаар тооцно (зааврын 5.5).
- Хүсэлт. Эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гаргана (хуулийн 14.1.1). Амаржсаны тэтгэмжид дахин хүсэлт гаргахгүй, эмнэлгийн хуудсаар олгоно (Засгийн газрын 438 дугаар тогтоолын журмын 3.4).
- Татвар. Хуулийн дагуу олгох тэтгэмжид ХХОАТ ногдохгүй (ХХОАТ-ын хуулийн 22.1.1).
- Эцгийн чөлөө. Ажил олгогч эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөө олгож, дундаж цалинтай тэнцэх олговор олгоно (Хөдөлмөрийн тухай хуулийн 137.5).
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (2023, шинэчилсэн найруулга), 6, 7, 14 дүгээр зүйл; 2026.07.02-ны нэмэлт, өөрчлөлт (7.3, 7.4); НДЕГ-ын даргын А/267 тушаалын хавсралт «Тэтгэмж бодох заавар», 5 дугаар бүлэг; Хөдөлмөрийн тухай хууль 97.1, 137 дугаар зүйл. 2026.10.20-нд шалгав. Тооцоолуур нь ерөнхий мэдээллийн зорилготой; эцсийн дүнг нийгмийн даатгалын байгууллага тогтооно.
- Утас+976 9191 6177, +976 9905 8199, +976 8807 9032
- Имэйлinfo@sankhuuch-audit.mn
- Хаяг604 тоот, Шинэ тэрэг плаза, Нарны зам-10, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс